Нүүр хуудас / Үйлчлүүлэгч / Хувийн бэлтгэл

Хувийн бэлтгэл

 АМБУЛАТОРИОР ҮЗҮҮЛЭХ ҮЕД:

Үйлчлүүлэгч та эмнэлгээр үйлчлүүлэхээр ирэхдээ дараах зүйлсийг бүрдүүлж ирнэ үү. Үүнд:

Үйлчлэх хүрээний хүн ам: /Насанд хүрэгчид/

  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Тухайн жилийн баталгаажилт хийгдсэн байх/
  • Ажлын газрын үнэмлэх /хүчин төгөлдөр-хугацаатай/
  • Алдар цолтны үнэмлэх /дугаар бүхий/
  • Гэр бүлийн баталгаа /үйлчлүүлэгчийн гэр бүлийн хүн бол гэрлэлтийн баталгаагаа авчирна/
  • Албан байгууллагаас явуулсан тухайн оны нэрсийн жагсаалтанд нэр ирсэн байх
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үйлчлүүлэгчийн карт /Тухайн оны баталгаажилт хийгдсэн байх/

Үйлчлэх хүрээний хүн ам: / 0-16 насны хүүхэд/

  • Төрсний гэрчилгээ
  • Албан байгууллагаас явуулсан тухайн оны нэрсийн жагсаалтанд нэр ирсэн байх

Сүхбаатар дүүргийн иргэд: 

  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /Тухайн жилийн баталгаажилт хийгдсэн байх/
  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 13А маягт

ЭМНЭЛЭГТ ХЭВТЭХ ҮЕД:

Эмнэлэгт  хэвтэж  эмчлүүлэх  гэдэг нь эмнэлэгт эмчилгээ, оношилгоо, ажиглалт хийлгэхээр нэгээс дээш хоногоор хэвтэхийг хэлнэ. Үйлчлүүлэгч та эмнэлэгт хэвтэхээр дуудагдсан бол тухайн өдрийн өглөө 09.00-13.00 цагийн хооронд ирж хэвтэх бөгөөд дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд: 

Үйлчлэх хүрээний хүн ам:

  • Хэвтэх бичиг /Хэвтэх тасгийн кабинетийн эмчээс авах/
  • Иргэний үнэмлэх
  • ЭМД-ын дэвтэр /тухайн оны баталгаажилт хийгдсэн байх/
  • Нийгмийн даатгалын дэвтэр /ажил хийж байгаа хүн/
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үйлчлүүлэгчийн карт /Тухайн оны баталгаажилт хийгдсэн байх/
  • Бүрдүүлсэн шинжилгээнүүд
  • Хувийн бэлтгэлээ хангасан байна. 

Сүхбаатар дүүргийн иргэд: 

  • Хэвтэх бичиг /Кабинетийн эмчээс авах/
  • Иргэний үнэмлэх
  • ЭМД-ын дэвтэр /тухайн оны баталгаажилт хийгдсэн байх/
  • Нийгмийн даатгалын дэвтэр /ажил хийж байгаа хүн/
  • 13А маягт 
  • Бүрдүүлсэн шинжилгээнүүд
  • Хувийн бэлтгэлээ хангасан байна. 

Хэвтэх үеийн шинжилгээ:

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цус бүлэгнэлийн шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ /эмчийн зөвлөсөн үзүүлэлтийн дагуу/
  • Хэвлийн чанд авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Цээж гэрэлд харуулах
  • Нүдний уг харуулах    

Мэс заслын тасагт хэвтэх үйлчлүүлэгч дээрх шинжилгээнүүд дээр нэмж  дараах шинжилгээг хийлгэсэн байна. Үүнд: 

  • ДОХ, Серологийн шинжилгээ
  • Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ
  • Элэгний В,С вирусын шинжилгээг хийлгэсэн байна. 

Үйлчлүүлэгч та эмнэлэгт хэвтэхдээ хийлгэх шинжилгээгээ дараах хугацааны дотор хийлгэсэн байна. Үүнд: 

  • Дотор, Мэдрэлийн тасагт төлөвлөгөөт журмаар хэвтэж эмчлүүлэх үйлчлүүлэгчийн лабораторийн шинжилгээ эмнэлэгт хэвтэх өдрөөс 1 сарын өмнө, багажийн шинжилгээг 6 сарын өмнө, вирусын шинжилгээг 1 жилийн өмнө хийгдсэн бол хүчинтэй гэж үзнэ. 
  • Мэс заслын тасагт төлөвлөгөөт журмаар хэвтэж хагалгаанд орох бол хэвтэх өдрөөс 14 хоногийн өмнө хийгдсэн шинжилгээг хүчинтэй гэж үзнэ.