Нүүр хуудас / Үйлчлүүлэгч / Үйлчлүүлэгчийн эрх ба үүрэг

Үйлчлүүлэгчийн эрх ба үүрэг

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 сарын 25 өдрийн 446 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НЬ ДАРААХ ЭРХТЭЙ:

  1. “Монгол Улсын Үндсэн хууль “-ийн 14.2-т зааснаас гадна төрх байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, хүн амын тодорхой бүлэгт харъяалагдах байдлаас үл хамааран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах;
  2. Өөрийн эрүүл мэндийн байдал болон эмчилгээ, үйлчилгээний үр дүн, өвчний явц, цаашид хийх эмчилгээ, гарч болох үр дагаврын талаар мэдээлэл авч, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцан санал солилцох, тайлбар авах;
  3. Өөрийн эрүүл мэндийн талаарх нууцаа хамгаалуулах;
  4. Эмчээ сонгох, тусламж үйлчилгээний явцад эмчлэгч эмчээ солих санал тавих;
  5. Хүний эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх, өргөдөл, гомдол гаргах;
  6. Төрөлжсөн мэргэжлийн болон ижил мэргэжлийн бусад эмчид үзүүлэх талаар эмчлэгч эмчид хүсэлт тавих;
  7. Анагаахын болон шинжлэх ухааны судалгаа болон туршилтад оролцохоос татгалзах. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НЬ ДАРААХ ҮҮРЭГТЭЙ:

  1. Өөрийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх;
  2. Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууд, бусад үйлчлүүлэгчийг хүндэтгэн харилцаж, тухайн эмнэлгийн байгууллагын дотоод журам, дүрмийг дагаж мөрдөх;
  3. Өөрийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн мэргэжилтэнд шаардлагатай мэдээллийг үнэн зөв, бүрэн өгөх;
  4. Эмчилгээний заавар, дэглэмийг чанд сахих ба ийнхүү сахиж биелүүлэхэд бэрхшээл учирвал холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлж, учрыг тайлбарлах;
  5. Эмчилгээний заавар, дэглэмийг баримтлахаас татгалзсан бол гарч болох сөрөг үр дагавар, хүндрэлийн хариуцлагыг өөрөө хүлээх тухайгаа бичгээр баталгаажуулах;
  6. Хууль, дүрмээр зөвшөөрөгдсөн төлбөртэй тусламж үйлчилгээ авсан бол үйлчилгээний төлбөрийг төлөх.

САНАЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ УТАС:

Тус эмнэлгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд болон ажилтан, ажилчдын харьцаа хандлага, ёс зүйн хэм хэмжээний зөрчилтэй холбогдолтой гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эмнэлгийн Б-203 тоот өрөөнд болон 70150205 дугаарийн утсаар хүлээн авна. 

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо