Цахим бүртгэл:70150222
Үсэг томруулах:
Мэдээ мэдээлэл
Эхлэл » Мэдээ мэдээлэл
“Эмнэлгийн халдварын хяналт сэргийлэлт, эрүүл ахуй” сэдэвт Монгол-Германы хамтарсан симпозиум болж байна.
2017-06-28
Нийтлэх:

“Эмнэлгийн халдварын хяналт сэргийлэлт, эрүүл ахуй” сэдэвт Монгол-Германы хамтарсан симпозиум 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хурлын зааланд зохион байгуулагдаж байна.

Симпозиумийн үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын илрүүлэг, тандалт, хариу арга хэмжээ, олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт, сэргийлэлт сэдвээр Герман Улсын мэргэжилтнүүд болон УХТЭ, ХӨСҮТ, Хүрээ амаржих газар, НШЭНТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд туршлага, мэдээлэл мэдлэгээ солилцох юм. 



Симпозиумийг УХТЭ-ийн дарга Г.Баясгалан нээж үг хэллээ. Үүний дараа Ц.Уянга /УХТЭ-ийн Халдвар судлаач эмч/  "УХТЭ-ийн ЭТҮХХ-ын илрүүлэг, тандалт, сэрэмжлүүлэх нянгийн бүртгэл"-ийн тухай, Профессор Валтер Попп /Walter Popp/ /Герман улсын “Hykomed”/ "ЭТҮХХ-ыг илрүүлэх, бүртгэх мэдээлэх" талаар, Р.Оюунханд /Хүрээ амаржих газрын дарга/ "Амаржих газрын эрүүл ахуй, ЭТҮХХ-ын өнөөгийн байдал"-ын талаар мэдээлэл танилцууллаа. 



Симпозиум 6-р сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл үргэжлэх бөгөөд дараах лекцүүд тавигдана. Үүнд:

  • Доктор Розбург /Эрүүл мэндийн түсламж үйлчилгээний төв Герман Дортмунд/ "ОЭТН-ийн халдварын лабораторийн оношлогоо, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээ"
  • Б.Цолмон /ХӨСҮТ Сүрьеэгийн тандалт судалгааны алба/ "Монгол улсын хүн амын дунд хийгдсэн сүрьеэгийн халдварын тархалтын судалгаа"
  • Доктор Керманн /Эссэн хотын их сургуулийн Эмнэлгийн микробиологийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч/ "Сүрьеэ өвчний оношлогоо, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээ"
  • Профессор Б.Амарсайхан "Монгол улсын шүдний эмнэлгүүдийн халдвар хяналтын асуудал"
  • Л.Хэнтий  /АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх эмч Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн захирал/ "Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн халдварын хяналт сэргийлэлт"
  • Рензель /Эссэн хотын дэд дарга/ "Германы дүрвэгсэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал"
  • Н.Эрдэнэбаяр /АУ-ны доктор, дэд профессор , Цус сэлбэлт судлалын төвийн дарга/ "Доноруудын дунд цус сэлбэлтээр дамжих халдварын тархалтын хандлага"
  • Доктор Шлиффке /Германы нийгмийн халамжийн төвийн дарга/ "Өвчтний гомдлын асуудлыг шийдвэрлэх нь"

 

Манай хаяг
Хаяг: Улаанбаатар хот, Баянзvрх дvvрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр
Утас: 70150308, 70150235, 70150234
Факс: 70150200
И-мэйл: sh_mikah@yahoo.com
Байршил

Томоор харах
Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. 2011 он 2-р эмнэлэг.Web designed & Developed by Mugenlink Co,. Ltd