Цахим бүртгэл:70150222
Үсэг томруулах:
Мэдээ мэдээлэл
Эхлэл » Мэдээ мэдээлэл
МОНГОЛ ТАЙВАНИЙ “HOPE-2017” хөтөлбөрийн гэрээ солилцох ёслолын арга хэмжээ боллоо.
2017-06-29
Нийтлэх:

“HOPE-2017” гэрээ солилцох хүндэтгэлийн арга хэмжээнд Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийг төлөөлж тус их сургуулийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн нарийн бичгийн дарга Tyng-Guey Wang, Эмнэлгийн тусламжийн чанар хариуцсан орлогч дарга Huey-Wen Liang, гадаад харилцааны мэргэжилтэн Hsin-Lei Huang нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд эмнэлгийн зарим үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2012-2017 оны хооронд тус эмнэлгийн нийт 19 эмч мэргэжилтэн Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн ба Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгээс жил бүр зочин профессорын баг хүрэлцэн ирж оношлогоо, эмчилгээний туршлага солилцож хамтарсан сургалт, семинар зохион байгуулж ирсэн билээ.


Манай хаяг
Хаяг: Улаанбаатар хот, Баянзvрх дvvрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр
Утас: 70150308, 70150235, 70150234
Факс: 70150200
И-мэйл: sh_mikah@yahoo.com
Байршил

Томоор харах
Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. 2011 он 2-р эмнэлэг.Web designed & Developed by Mugenlink Co,. Ltd