Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Үжлийн халдвараас сэргийлэх нь таниас хамаарна.

Үжлийн халдвараас сэргийлэх нь таниас хамаарна.

Нийтэлсэн огноо: 2018-05-11

2018 оны 5 сарын 5-ны өдрийн Дэлхийн “Гар угаах өдөр”-ийг тохиолдуулан, чанарын алба, халдвар хяналтын багтай хамтран 2018 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан урианы дагуу “Үжлийн халдвараас сэргийлэх нь таниас хамаарна” сэдэвт чиглүүлэх сургалт зохион явууллаа. Сургалтын явцад “Та гараа хангалттай, зөв угаадаг уу” сэдвийн дор гар угаах хөгжөөнт дадлага ажил хийв.

Сургалт 2018 оны 5 сарын 03-ны өдрийн 09 цагт БСЗҮТ, Автограж тасагт, 14 цагт ЭТТА,Эмчилгээний хоол зүйн тасагт тус тус явагдаж нийт 31 ажилтан оролцлоо.