Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дарга Г.Баясгалан "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр шагнагдлаа.

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дарга Г.Баясгалан "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр шагнагдлаа.

Нийтэлсэн огноо: 2019-07-10

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргаж, Үндэсний оношилгоо эмчилгээний төв төслийг амжилттай хэрэгжүүлсэн Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн дарга Гэндарамын Баясгаланг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасаныг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл гардуулж, Эрүүл мэндийн яамны удирдлагын баг хамт олон баяр хүргэлээ.