Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд сургалт хийлээ.

“Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд сургалт хийлээ.

Нийтэлсэн огноо: 2018-01-26

УХТЭ-ийн Хүүхдийн тасаг, Эм зүйн тасгийн эм зүйч, Халдвар судлаач эмч нар 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Өнөр бүл” хүүхдийн төвийн багш ажилчдад эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Томуу өвчний тухай” болон “Антибиотикийн зохисгүй хэрэглээ түүний үр дагавар” сэдвээр сургалт мэдээлэл хийж тус төвийн эмч нарын үйл ажиллагаатай танилцлаа.

Сургалтанд тус төвийн 80 гаруй багш ажилчид идэвхитэй оролцож “Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэнэ гэсэн Андгай” өргөлөө. Мөн энэ үеэр тус төвийн эмч нарын өрөө болон тарианы өрөөтэй танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.