Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / УХТЭ-ийн эмч, эм зүйч нар Орхон аймагт ажиллаа.

УХТЭ-ийн эмч, эм зүйч нар Орхон аймагт ажиллаа.

Нийтэлсэн огноо: 2018-01-22

Гуурсан хоолойн багтраа өвчний тархалт дэлхий дахинд болон монгол оронд жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр эмчилгээнд тэсвэртэй гуурсан хоолойн багтрааны хүнд хэлбэрийн эмгэг жам, оношилгоо, эмчилгээний асуудал тулгамдсан асуудал болж байна.

Иймд гуурсан хоолойн багтраатай өвчтөний эрүүл мэндийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, хяналтыг сайжруулах зорилгоор УХТЭ-ийн эмч, эм зүйч нар Орхон аймгийн “Медидас оношилгоо эмчилгээний төв”-д  2018.01.13-01.14-ний өдрүүдэд Гуурсан Хоолойн Багтраа өвчтэй 200 гаруй иргэдэд үзлэг, оношилгоо, сургалт мэдээлэл хүргэлээ.

Уг үйл ажиллагаанд:

  • Гуурсан хоолойн багтраатай өвчтөн, түүний  гэр бүлд ГХБ өвчний талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хамтдаа дэлхийн чиг хандлагад суралцах
  • Гуурсан хоолойн багтраатай өвчтөний ГХБ-ны хяналтын түвшинг үнэлэх, зөвлөгөө өгөх
  • Гуурсан хоолойн багтраатай хүмүүст β2 адренорецепторын гены полиморфизмыг тодорхойлох
  • ГХБ-тай хүмүүст эмийн зохистой хэрэглээ, ингаляцаар хэрэглэх эмийн зөв хэрэглээний дадал эзэмшүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаа.