Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох шинжилгээ авах, үнэлэх арга" сэдэвт сургалт боллоо.

"Цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох шинжилгээ авах, үнэлэх арга" сэдэвт сургалт боллоо.

Нийтэлсэн огноо: 2019-06-27

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч С.Анхтуяа "Цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох шинжилгээ, авах, үнэлэх арга" сэдэвт сургалтыг тус эмнэлгийн нийт сувилагч нарт 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт зохион байгууллаа. 

Цусны бүлэг тодорхойлох шинжилгээг хийх зорилго нь цус 4 төрлийн бүлэгт хуваагддаг ба үүнийг ялган тогтоосноор цус, цусан бүтээгдэxүүн сэлбэхэд чухал ач холбогдолтой. Харин цусны резус фактор тодорхойлох шинжилгээг хийснээр цусны улаан эсийн гадаргуу дээрх нэгэн төрлийн уургийг резус фактор гэдэг. Дэлхийн xүн амын 85% нь резус эерэг цустай байдаг бол үлдсэн 15% нь резус фактор агуулаагүй буюу сөрөг байдаг. Сөрөг резус нь тухайн хүнд ямар нэг таагүй зүйл учруулахгүй ч сөрөг резустай жирэмсэн эмэгтэй нэмэлт шинжилгээнд хамрагдаж тогтмол хяналтад байх шаардлагатай байдаг байна.