Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Нийтэлсэн огноо: 2018-04-04

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11-17 цагийн хооронд "Мишээл экспо" төвд болж байгаа бөгөөд энэ үеэр Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэдэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг явууллаа.

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн эхний шат 2017 онд явагдсан бөгөөд тус онд 40-65 насны 353.000 иргэн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан бол, 2018 онд 15-39 насны нийт хүн амыг хамруулах юм байна.

Шинжилгээнд хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд: