Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / Тайваний Mackay Memorial Hospital-тай хамтарсан ээлжит цахим уулзалт, хэлэлцүүлэг болов.

Тайваний Mackay Memorial Hospital-тай хамтарсан ээлжит цахим уулзалт, хэлэлцүүлэг болов.

Нийтэлсэн огноо: 2018-04-09

Тус эмнэлгийн Зүрх судас судлалын тасаг, Яаралтай тусламжийн тасаг нь Тайваний Mackay Memorial Hospital-тай хамтран 2018 оны 04 сарын 07-нд хүнд өвчтөний оношилгоо, эмчилгээ, хяналтын чиглэлээр цахим уулзалт, хэлэлцүүлэгийг амжилттай хийлээ.

Тус цахим уулзалтаар УХТЭ-ийн эмч нар зүрхний шоктой өвчтөний яаралтай эмчилгээ, хяналт, цус эргэлтийн цочмог дутагдлыг эмчлэх, хянах болон цаашид анхаарах зүйлсийн талаар Тайваний эмч, профессоруудаас зөвлөгөө, саналыг сонссон үр дүнтэй цахим хэлэлцүүлэг боллоо.