Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Friendly Morning Forum - 3" боллоо.

"Friendly Morning Forum - 3" боллоо.

Нийтэлсэн огноо: 2018-04-27

УХТЭ-ийн Эм зүйн тасаг 2018 оноос эхэлж санаачлан зохион байгуулж буй эмчилгээний тасгуудтай хамтран өвчин эмгэгийн үед  эмийн эмчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлаа хэлэлцэн, гарц шийдэл гаргах зорилготой гурав дахь “Friendly Morning Forum ”-ыг 2018.04.26-нд зохион байгууллаа.

Энэ удаагийн форумаар Эмнэлгийн захирал, ЭЭОД, ЧА, Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга, эдийн засагч, МЭЭТ, МЗСТ, ЭЗТ, Статистик дүн бүртгэлийн тасаг хамтран Мэс засал, мэдээгүйжүүлгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн түүнд гарц шийдэл хайх зорилготойгоор ажиллалаа.

Илтгэл тавьсан эмч нар:

  • Мэс засал судлалын тасгийн эрхлэгч Н.Алтанчимэг “Сүүлийн гурван жилийн хагалгаа хийгдсэн байдал, цаашдын зорилт ба эмчилгээ үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр
  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Энхцэцэг “Сүүлийн гурван жилийн мэдээгүйжүүлэг хийгдсэн байдал, эмийн хэрэглээ ба эмчилгээ үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр
  • Эм зүйн тасгийн эрхлэгч Б.Мөнхжаргал “Сүүлийн гурван жилийн эмийн төсөв, тендер, татан авалт, зарцуулалт ба тулгамдаж буй асуудлууд” сэдвээр
  • СДМТА-ны мэргэжилтэн С.Баярмаа “Эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөгддөг хууль, тогтоомж, тушаалууд болон ЭМДаатгалын санхүүжилт” сэдвээр өнөөгийн өөрсдийн бодит байдал, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ.

Гаргасан шийдэр:

  • Эмийн төсөв хүрэлцэхгүй байгаа учир нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ЭМЯ-д мэдээллэх

Уг ажлыг эмнэлгийн даргын үүрэг болгосноор:

  • Мэс засал судлалын тасаг - зонхилон хийгдэж байгаа хагалгааны үед хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийн тоо, удирдамжийн дагуу шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн тоог гаргах
  • МЭЭТ -  дээрх хагалгааны үед шаардлагатай мэдээгүйжүүлгийн бодис болон МЭЭТ-д эмчлүүлж буй амьсгалын аппараттай өвчтөн хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн тоог гаргах
  • Эм зүйн тасаг – дээрх эм, эмнэлгийн хэрэгслийн тоог нэгтгэн тендерийн үнээр тооцох
  • Эдийн засагчид дээрх гурван тасгийн хагалгаатай уялдуулан гаргасан тооцоог судлан 2018, 2019 оны төсвийг гаргах
  • Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга - дээрх судалгааг судлан үзэж  төлөвлөлтөндөө анхаарах, судлах, эргэн мэдээллэх
  • Хагалгааны тоо ихсэх тусам эм тариа, эмнэлгийн хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа учир хагалгааны тоог нэмэгдүүлэхийн тулд төсөл санаачлан ажиллах шаардлагатай байна.  
  • ЭЭОД, МЗС тасгийн эрхлэгч мэдээгүйжүүлэг хийснээс хойш хагалгаа хэдий хугацаанд хийгдсэнийг анхаарах, хянах

Эмч нарын зүгээс:

  • 2019 оны эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийн худалдан авалтын багцлалт, техникийн тодорхойлолтонд анхаарах
  • Одоо хийгдэж байгаа хагалгааны тоог цөөрүүлэхгүйгээр эм, эмнэлгийн хэрэгслийг тасалдалгүй нийлүүлэхийн тулд захиргаа багаар ажиллаж, эмийн төсвийг нэмэгдүүлэх
  • МЭЭТ, МЗСТ, ЭЗТ-ийн ажиллах хүний орон тоог нэмэгдүүлэхийг санал болголоо.
  • Тухайн жилд хийгдэх хагалгааг эмийн төсвийн хүрээнд болон даатгалтай хийсэн гэрээний дагуу хэдийг хийх ёстой, хэрхэн төлөвлөснөө эмч нарт нээлттэй ойлгомжтойгоор танилцуулж мэдээллэдэг байх / Санхүү, стратегийнхан /