Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Би байгууллагынхаа нэг хэсэг" сэдэвт 2 өдрийн сургалт амжилттай боллоо.

"Би байгууллагынхаа нэг хэсэг" сэдэвт 2 өдрийн сургалт амжилттай боллоо.

Нийтэлсэн огноо: 2018-04-30

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа хойш Эрүүл мэндийн цогц, шуурхай, чанартай үйлчилгээг нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд болон дэвшилтэт технологид тулгуурлан үзүүлж үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахыг ямагт эрмэлзэж ирсэн билээ. Гэхдээ бидэнд одоогийн байдалдаа оновчтой дүгнэлт хийх, сайн уламжлалаа бэхжүүлж, саарыг халж, өөрчлөлт шинэчлэлтийг зөв хийх туйлын шаардлага тулаад байна. Иймд тус эмнэлгийн захиргаанаас нийт ажилтнууддаа "Би байгууллагынхаа нэг хэсэг" сэдэвт сургалтыг 2018.04.28 болон 2018.04.29-ны өдрүүдэд зохион явууллаа.

Сургалтанд идэвхитэй оролцсон нийт ажилчиддаа болон сургалтыг амжилттай зохион байгуулсан дээд, дунд шатны менежерүүддээ талархал илэрхийлье!