Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “Сувилагчийн нэг өдөр” - Уушги судлалын тасаг

“Сувилагчийн нэг өдөр” - Уушги судлалын тасаг

Нийтэлсэн огноо: 2018-05-07

 

УХТЭ-ийн Сувилахуйн албанаас Олон улсын сувилагч нарын өдрийг угтан "Сувилагчийн нэг өдөр" аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд УХТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч, сувилагч нар 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 09-12 цагийн хооронд Зэвсэгт хүчний 310-р цэргийн ангийн албан хаагчдад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийн, үзлэгт хамруулан зөвлөгөө өглөө. 

Энэ үеэр 310-р цэргийн ангийн 100 ажилчдад “СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН“, “ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ”  сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулж, 25 ажилтныг эмчийн үзлэгт хамруулж, эмчийн заалтаар зайлшгүй хийлгэх шаардлагатай 5 ажилтанд Спирометрийн шинжилгээг хийж, зөвлөгөө өгөв.