Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Сувилагчийн нэг өдөр" - ЗССТ, Тусгай тасаг

"Сувилагчийн нэг өдөр" - ЗССТ, Тусгай тасаг

Нийтэлсэн огноо: 2018-05-07

УХТЭ-ийн Сувилахуйн албанаас Олон улсын сувилагч нарын өдрийг угтан "Сувилагчийн нэг өдөр" аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасаг, Тусгай тасгийн сувилагч нар хамтран БЗД-ийн 129-р цэцэрлэгийн дунд бүлгийн 65 хүүхдэд зөв дадал хэвшүүлэх зорилгоор “Гар угаах, халдваргүйжүүлэх”, Шүдээ хэрхэн зөв угаах вэ?” сэдэвт сургалт болон “Бохир гар”, “Гараа зөв угаацгаая” сэдэвт видео бичлэг үзүүлэн гар угаах болон халдваргүйжүүлэх дэс дараалалыг хүүхэд багачуудад зааж сургав.