Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Ахмад настанд ээлтэй орчин" сэдэвт өдөрлөг зохион байгуулагдлаа.

"Ахмад настанд ээлтэй орчин" сэдэвт өдөрлөг зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн огноо: 2019-10-01

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс "Ахмад настанд ээлтэй орчин" сэдэвт өдөрлөгийг  2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-12:00 цагийн хооронд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр ахмад настануудад:

~ Биеийн жингийн индекс үзэх
~ Харвалтаас сэргийлэх эрсдлийн үнэлгээ хийж, зөвлөгөө өгөх
~ Өвчтний аюулгүй байдлын 6 зорилтыг үйлчлүүлэгчдэд танилцуулах
~ Ахмад настанд хөнгөлттэй олгогдох эм болон өндөр эрсдэлт эмийн тухай мэдээлэл олгох
~ ЭМД-ын үйлчилгээний талаар мэдээлэл олгох
~ 1 ширхэг зайг 1 уут витаминаар солих
~ Артерийн даралт хэмжиж, зөвлөгөө өглөө.

Өдөрлөгт идэвхитэй оролцсон нийт үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлье!