Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “Friendly Morning Forum ” зохион байгуулагдлаа.

“Friendly Morning Forum ” зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн огноо: 2018-01-22

2018.01.18-нд УХТЭ-ийн Мэс засал судлалын тасгийн эмч нар, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч нар, Эм зүйн тасгийн эм зүйчид хамтран эмийн эмчлгээтэй холбоотой тулгамдсан асуудлаа хэлэлцэн, гарц шийдэл гаргах “Friendly Morning Forum ”-ыг зохион байгууллаа.

Энэ удаагийн forum-д тасгууд “Цус шингэлэх эмүүдийг мэс заслын өмнө болон дараа хэрэглэх арга, тун хэмжээ, эмийн фармакокинетик, фармакодинамик, гаж нөлөө, тунгийн тохируулга, эмийн харилцан үйлчлэл” зэргийн талаар хэлэлцлээ.

Гаргасан шийдвэр:

Оролцсон гурван тасаг хамтарч

  1. Хагалгааны өмнө өвчтөнд хэрэглэх цус шингэлэх эмийн хэрэглээ болон тухайн өвчтөний цус алдах, тромбоз үүсэх эрсдлийг үнэлэх,
  2. Хагалгааны өмнө болон дараа цус шингэлэх эмийг хэрэглэх заалт,
  3. Эмийн тунгийн тохируулга хэрхэн хийх талаар зааварчилгаа,  боловсруулан гаргахаар болов.