Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Ивэрхийн мэс заслын эмчилгээний дэлхий дахины чиг хандлага" сэдэвт үзлэг, эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэнэ.

"Ивэрхийн мэс заслын эмчилгээний дэлхий дахины чиг хандлага" сэдэвт үзлэг, эмчилгээ үнэ төлбөргүй хийгдэнэ.

Нийтэлсэн огноо: 2019-06-05

Олон улсын Ивэрхийн сан, УХТЭ хамтран ажиллах гэрээний дагуу "Ивэрхийн мэс заслын эмчилгээний дэлхий дахины чиг хандлага" сэдэв дор энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ үеэр бүх төрлийн ивэрхийн мэс заслыг үнэ төлбөргүй хийнэ. Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцож эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахыг урьж байна. 

  • Жич: Харъяалал харгалзахгүй
  • Хаана: УХТЭ мэс заслын тасаг
  • Хэзээ: 2019/6/24-2019/6/28
  • Бүртгэл: УХТЭ мэс заслын амбулаториор 240 тоотод 2019/6/20 хүртэл бүртгэнэ.