Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / МОНГОЛ ТАЙВАНИЙ “HOPE-2018” ХӨТӨЛБӨРИЙН ГЭРЭЭ СОЛИЛЦОХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

МОНГОЛ ТАЙВАНИЙ “HOPE-2018” ХӨТӨЛБӨРИЙН ГЭРЭЭ СОЛИЛЦОХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Нийтэлсэн огноо: 2018-07-03

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэг хооронд 2012 оноос эхлэн хэрэгжиж буй Монгол Тайваний Итгэл буюу “NTUH-HOPE” хөтөлбөрийн 2018 оны гэрээ солилцох хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлэг дээр зохион байгуулагдаж, Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлгийг төлөөлж тус их сургуулийн эмнэлгийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны захирал, их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн эмч, сувилахуйн албаны дарга, сувилахуйн албаны орлогч дарга, зарим сувилагчдын хамт хүрэлцэн ирж оролцлоо. Мөн тус арга хэмжээнд УНТЭ, ЭХЭМҮТ, ХСҮТөвийн удирдлагууд болон дээрх эмнэлгүүдээс “NTUH-HOPE” хөтөлбөрт хамрагдаж байсан эмч мэргэжилтний төлөөллүүд оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2012-2018 оны хооронд тус эмнэлгийн нийт 21 эмч мэргэжилтэн Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэгт урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн ба Тайваний үндэсний их сургуулийн эмнэлгээс жил бүр зочин профессорын баг хүрэлцэн ирж оношилгоо, эмчилгээний туршлага солилцож хамтарсан сургалт, семинар зохион байгуулж ирсэн билээ.