Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / "Дурангийн мэс засал гэж юу вэ?" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.

"Дурангийн мэс засал гэж юу вэ?" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг боллоо.

Нийтэлсэн огноо: 2018-06-07

УХТЭ-ийн Мэс засал судлалын тасгаас 2018 оны 06 сарын 4-ний өдөр "Дурангийн мэс засал гэж юу вэ?" сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ард иргэдэд тус эмнэлэгт хийгдэж байгаа 

  • Хэвлийн хөндийн дурангийн мэс засал
  • Таргалалтын эсрэг дурангийн мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний дурангийн мэс засал
  • Хавдарын үеийн дурангийн мэс засал
  • Цээжний хөндийн дурангийн мэс засал
  • Үений дурангийн мэс засал
  • Өвдөг түнх солих мэс засал
  • Яс зөөлөн эдийн хавдарын мэс засал
  • Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал
  • Бөөр шээсний замын дурангийн мэс засал
  • Чих хамар хоолойн дурангийн мэс заслуудын талаарх мэдээллийг танилцуулан, үнэгүй үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.