MON-08 төсөл

0

Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сангийн итгэмжлэгдсэн төлөөлөл болох Экспорт-Импорт Банк хооронд 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн үндсэн 103 ортой, 15,468 м2 талбайтай барилга болон туслах барилга байгууламжууд, тэдгээрийн гадна шугам сүлжээ, зам талбай, тохижилтыг бүтээн байгуулна.

Эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд Үндэсний оношилгоо эмчилгээний төвд өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт 233 нэр төрлийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн багаж хэрэгслийг суурилуулж, ашиглалтанд оруулна. Мөн Монгол улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг суурилуулна.

Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгүүдэд зайн оношилгооны систем, 5 бүсийн оношилгоо эмчилгээний төвд зайн оношилгооны тусгай зориулалт бүхий автомашин болон зайн оношилгооны системийг нийлүүлэх  бөгөөд зайн оношилгооны систем суурилагдах эмнэлгүүд хоорондоо холбоотой ажиллана.

Мөн төслийн хүрээнд тус төвд ажиллах боловсон хүчний сургалт болон удирдах албан тушаалын хүмүүсийн сургалтыг Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсад тус тус зохион байгуулна.

Улмаар манай орны эрүүл мэндийн системийн тогтвортой ажиллагаа хангагдаж, иргэд цаг алдалгүй эмнэлгийн үйлчилгээ авах үндэс суурь тавигдах юм.

Төслийн танилцуулга татах