Нүүр хуудас / Мэдээ мэдээлэл / “ӨВДӨГНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСЛЫН ӨМНӨХ БОЛОН ДАРААХ ҮЕИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ” сэдэвт сургалт боллоо.

“ӨВДӨГНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСЛЫН ӨМНӨХ БОЛОН ДАРААХ ҮЕИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ” сэдэвт сургалт боллоо.

Нийтэлсэн огноо: 2018-06-27

УХТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгаас “ӨВДӨГНИЙ ҮЕ СОЛИХ МЭС ЗАСЛЫН ӨМНӨХ БОЛОН ДАРААХ ҮЕИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ” сэдвээр Улаанбаатар хотын сэргээн засах, уламжлалт эмчилгээ, хувийн хэвшлийн сувилал болон дүүргийн эмч нарт 1 багц цагийн сургалт зохион байгуулж, сургалтанд нийт 58 хүн хамрагдлаа.


Сургалтын үеэр:

  1. Өвдөгний үений бүтэц анатоми, өвдөгний үе солих мэс заслын дараах үнэлгээ үений хөдөлгөөний далайц, булчингийн хүчийг үнэлэх үнэлгээний арга
  2. Остеоартритийн клиник шалтгаан, эмийн эмчилгээ, ялган оношогоо, тулай болон Ревматойд артрит өвчний тухай
  3. Өвдөгний үений рентген ,MRI шинжилгээний тухай товч ойлголт
  4. Өвдөгний үе солих мэс заслын тухай ерөнхий ойлголт
  5. Хөдөлгөөн засал эмчилгээ болон CPM-аппарат ажиллуулах зааварчилгаа /Exercise Guide For Knee Replacement Surgery- Vancouver 2008/ удирдамжийг танилцуулах
  6. "Өвдөгний үе солих мэс заслын дараах өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн яаж хийх вэ? шилжих хөдөлгөөн, /таяг, шатаар өгсөж уруудах, walker/ туслах хэрэгсэл зөв ашиглах арга" гэсэн сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Сургалтанд идэвхитэй оролцсон эмч нар болон сургалтыг амжилттай зохион явуулсан Сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олондоо талархал илэрхийлье!