Цахим бүртгэл:70150222
Үсэг томруулах:
Эхлэл » Үйлчилгээ » Нөхөн сэргээх үйлчилгээ

Тусламж үйлчилгээ

УХТЭ-ийн Сэргээн засах эмчилгээний тасагт их эмч 2, биеийн тамирын арга зүйч 1, хөдөлгөөн засалч 3, ахлах сувилагч 1, сувилагч 7, эмчилгээний 10 кабинет  ажиллан тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай тасаг нь дараах чиглэлээр сэргээн засах эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Сэргээн засах эмчилгээний эмчийн үзлэг, оношлогоо, зөвлөгөө
  • Хөдөлгөөн засал эмчилгээ
  • Хөдөлмөр засал эмчилгээ
  • Бүх төрлийн цахилгаан эмчилгээ
  • Усан эмчилгээ
  • Иллэг эмчилгээ
  • Тосон эмчилгээ
  • Гэрэл эмчилгээ
  • Татлага эмчилгээ
  • Биеийн тамир эмчилгээ
  • Хөгжимт эмчилгээ

Хөдөлгөөн засал эмчилгээ: 2010 оноос анх хөдөлгөөн засал эмчилгээ нь нэвтэрсэн бөгөөд нуруу, хүзүүний өвдөлт, өвдөгний остеоартрит, өвдөгний үе солих хагалгаа, түнхний үе солих хагалгаа, зүрх судасны эмгэг, амьсгалын замын эмгэг, тархины цус харвалт, хугарал, бэртэл гэмтэл зэрэг өвчний үед хөдөлгөөн засал эмчилгээг хийж байна.

Хөдөлмөр засал эмчилгээ: 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа нэвтрүүлж эхэлсэн. Амьдралын өдөр тутмын үйл ажиллагаа болон дээд мөчний  далайц багтай хөдөлгөөний үйл ажиллагааны чадварыг үнэлж, өвчтөнийг өдөр тутмын үйл ажиллагааны чадварт сургах, түүнчлэн гар болон хүзүүний үений хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлэх, тэдгээрийн булчингийн хүч, тэсвэр, координацийг хөгжүүлэх дасгал хийлгэхээс гадна тархины цус харвалтын дараах  дээд мөчний үйл ажиллагаа, нүүрний мэдрэлийн саажилт, мөрний өвдөлтүүд, дээд мөчний бэртэл гэмтэлийн үед гарын ортез, протезыг хэрэглэж сурахад нь тусалдаг.  

Физик эмчилгээ: Бүх төрлийн физик эмчилгээ хийгдэж байна.

Зарлал

"Элэгний В,С вирусийн ачаалал тоолох" шинжилгээ хийгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Элэгний В,С вирусийн ачаалал тоолох" молекул биологийн шинжилгээ Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хийгдэхээр боллоо.

Цааш унших
Цагийн хуваарь
Ажлын өдөр: 8:20 ~ 16:20
Амралтын өдөр: Амарна
Өдөрт үйлчилүүлдэг хүний тоо: 700
Санал асуулга
Та манай сайтад хэр ойрхон зочилдог вэ?
Санал өгөхҮр дүн
Манай хаяг
Хаяг: Улаанбаатар хот, Баянзvрх дvvрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр
Утас: 70150308, 70150235, 70150234
Факс: 70150200
И-мэйл: sh_mikah@yahoo.com
Байршил

Томоор харах
Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. 2011 он 2-р эмнэлэг.Web designed & Developed by Mugenlink Co,. Ltd